Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Ясүхиро Ямашитад гардууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Япон дахь Монголын Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал Японы Үндэсний олимпийн хороо болон Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ясүхиро Ямашитатай Японы ҮОХ-ны байранд уулзав.
 


Ямашита Элчин сайдыг Японы Үндэсний олимпын хорооны байранд морилон ирсэнд таатай байгаагаа илэрхийлээд, “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахгүй байхаар шийдвэр гаргасан. Харин дотоодын үзэгчдийн тоог 50 хувь хүртэл бууруулах, үзэгчдийн тоог цөөлөх зэрэг арга хэмжээг авахаар ажиллаж байна. Шийдвэрийг дөрөвдүгээр сард багтаан албан ёсоор гаргана. Ямар ч “үзэгчгүй”, “хөгжөөн дэмжигчгүй” олимпийн наадам гэдэг бол тамирчдын хувьд үнэхээр хэцүү зүйл шүү дээ” хэмээв.

Элчин сайд Д.Батжаргал Я.Ямашита-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Японы домогт жүдочин Т.Кога таалал төгссөнд түүний гэр бүл, төрөл төрөгсөд болон дэмжигч нарт гүн эмгэнэл илэрхийлсэн захидлыг гардуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top