Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
ОУХМ Д.Хүдэрбулга 125 кг-ын жинд Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор (10:0) цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл, гурав дахь медалийг авчирлаа.
Үндэсний бөхийн улсын отгон начингуудын нэг, Хүдэрээгийн Азийн аваргаас хүртсэн зургаа дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь тивдээ 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медалийг хүртсэн юм. Хэрэв манай бөх тэгшитгэлийн барилдаанд эзэн орны Олег Болтинийг 2:1-ээр илүүрхэж яваад цагийн төгсгөлд өрсөлдөгчийнхөө хий дохионд нь оноо алдаж ялагдаагүй бол медалийн өнгө арай өөр байх байлаа.
Сонирхолтой нь, өнөөдөр медаль хүртсэн бөхчүүд маань өнгөрсөн жил Шинэ Делигийн Азийн аваргад медалийн төлөө барилдаж хоёр нь медаль хүртэж байсан бол өнөөдөр гурвуулаа шагналын тавцанд зогсов.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )