М.ЦОГТГЭРЭЛ Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 

Залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Цогтгэрэл өнгөрсөн жилийн медалийн өнгөө хувиргаж үзүүрлэв.

Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхйин аварга, залуучуудын Азийн аварга эзэн орны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт оноогоор цэвэр (0:10) ялагдав.
 


Түүний өрсөлдөгч нь энэ жинд бөхийн орон Ираны тэргүүн сонголт болоод байгаа бөгөөд алдарт Хасан Яздани Чаратитай нэг клуб, нэг багшийн шавь. Өнгөрсөн сард тэд Токиогийн олимпод эрхийн төлөө дотооддоо хоорондоо халз барилдаад тун ойрхон барилдаад ялагдсан. Дараагийн олимпийн циклээс 97 кг-ын жинд Ираныг маргаангүй төлөөлөх залуу л даа.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.75.52) 2021 оны 04 сарын 19

Манайх ч гэсэн бөхийн орон.

1  |  0
Top