Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн аваргад үзүүрлэж, бөхийн хүрээнийхэнд танигдаж эхэлсэн, 2019, 2020 оны Монгол Улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубийн тамирчин, ОУХМ З.Сумъяабазар 74 кг-ын жинд Монголын эрэгтэй багийн анхны хүрэл медалийг авчирлаа.
Тэрбээр 1/4 шигшээд шөвгийн наймд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, нутгийн бөх Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан.
Тэгвэл медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1-ээр өвдөг шороодууллаа. З.Сумъяабазар өнгөрсөн жилийн тивийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдаж байсан бөгөөд ийнхүү алдаагаа засч хоёр дахь оролдлогоороо шагналын тавцанд зогсохоор болов.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )