Боксын залуучуудын үндэсний шигшээ баг Польш улсад болж байгаа залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Дасгалжуулагч Т.Чулуунтөмөр, Жамантай Еркин, Т.Ганзориг нар эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчинтай Польшийн Hala Legionow цэнгэлдэхэд хүч сорьж байгаа билээ.
Өчигдөр (2021.04.18) манай нэг боксчин рингэнд гарсан.
Эрэгтэй 69 кг-ийн жингийн 1/8 финалд манай тамирчин А.Жандос Ираны Фархад Морадитай тулалдаж, 0:5 ялагдлаа. Моради энэ жинд түрүүлэх хамгийн магадлалтай тамирчны тоонд Украины Юрий Захарьевын хамт нэрлэгдээд байгаа боксчин юм.
Харин өнөөдөр буюу Залуучуудын дэлхийн аваргын тэмцээний 7 дахь өдөр хоёр тамирчин маань хүрэл медалийн төлөө тоглоно.
Эмэгтэй 51кг жинд Боксын ҮШБ-н тамирчин Алтанбек Хулан Казакстаны тамирчин Гулнар Тупарбаеватай "В" рингэнд Монголын цагаар 24:00 тоглоно.
Алтанбек Хулан Украины Хутарина Дарьяаг 4:1 ялж, шалгарсан билээ.
Эрэгтэй 52 кг жинд ҮШБ-н тамирчин Энхзоригтийн Сүхбат-Испаний тамирчин Хуан Патонхатай "В" рингэнд Монголын цагаар 01:45 тоглоно.
Э.Сүхбат энэ тэмцээнд Энэтхэг, Германы тамирчдыг ялсан.
Уншигч та бүхэн энэ хоёр тоглолтыг https://www.youtube.com/watch?v=UdgNea6sciA холбоосоор шууд үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )