Польш улсын Кельце хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн тэмцээний 7 дахь өдөр манай залуу боксчид сайхан мэдээ ард түмэндээ дуулгалаа.
Энэ өдөр жин тус бүрийн медалийн төлөөх тоглолт эхлэж, манай хоёр залуу тамирчин хүрэл медалийн болзол хангалаа. Одоо тэд медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тоглолтод орно. Манай залуучуудын шигшээ баг энэ тэмцээний бэлтгэлээ Хандгайтад Үндэсний шигшээ багтай хамт хийсэн нь маш үр дүнтэй болжээ. Алдарт ахмадуудынхаа үеийг залгамжлах шилзэг залуус ийнхүү Польшийн рингэнд гялалзаж байна.
Эмэгтэйчүүдийн 51кг жинд тулалдсан Алтанбекийн Хулан Казахстаны тамирчин Турабаев Гульнараг 5:0 харьцаатай буулган авч, хүрэл медалийн болзол хангасан. А.Хулан өнөөдөр ОХУ-ын Валерия Линьковатай мөнгөн медалийн төлөө тулалдах болно.
Харин эрэгтэйчүүдийн 52 кг жинд тулалдсан Энхзоригтын Сүхбат Испани улсын тамирчин Пантоха Морено Хуантай тоглож, 5:0 харьцаатайгаар ялж, мөн хүрэл медалийг өөрийн болгосон. Мөнгөн медалийн төлөө түүний өрсөлдөгч нь мөн ОХУ-ыг тамирчин Евгений Жоров юм.
Сэтгэгдэл ( 2 )
GOOD LUCK !
сайн байнаь урагшаа 1