Ойрын хэдэн өдөр хөлбөмбөгийн ертөнц Супер лиг хэмээх шинэ төслөөр амьсгаллаа.
Ийм лигийн талаар 20 жилийн өмнөөс том багууд ярьж ирсэн ч энэ удаад ажил хэрэг болгосон нь Европын хөлбөмбөгийн холбоог ихэд сандаргав.
Ингэхэд яг юу болов?
Европын 12 баг Супер лиг байгуулснаа зарлалаа. Тэд орлогоо УЕФА болон жижиг ядуу багуудтай хуваалцахыг хүсэхгүй байгаа юм. Одоогийн Аваргуудын лигийн тэмцээнийг хална гэсэн үг. Үүний хариуд УЕФА шинэ лигт орсон багуудыг торгож, эрхийг нь хасан, тоглогчдыг нь шигшээ багт тоглуулахгүй гэсэн хариу барьсан.
Гол зохион байгуулагч хэн бэ?
Флорентино Перес, Андреа Аньелли хоёр гол “хэргийн эзэд”. Аньелли Италийн Ювентус багийн ерөнхийлөгчөөс гадна Европын багуудын холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ холбоонд 246 баг харьяалагддаг гэж байгаа. Реал Мадридын босс Перес Супер лигийн ерөнхийлөгч болсон бөгөөд түүний орлогчоор Аньелли болон Жоэль Глэйзер (МЮ) сонгогджээ.
Шинэ лигийн орлого, хөрөнгө?
Лигийн тэмцээн ямар системээр явагдах вэ?
Супер лигт шилдэг 20 баг оролцоно. Тус бүр 10 багтай хоёр хэсэгт хуваагдана. Багууд хоорондоо 2 тоглоно. Хэсэгт нэг баг 18 тоглох хуваарьтай. Ирэх наймдугаар сард эхлэхээр төлөвлөж байна. Тоглолт долоо хоногийн дундуур явагдах тул дотоодын лигтээ тоглож чадах юм. Хэсгээс шилдэг гурван баг хасагдах шатанд шалгарна. 4-5 дугаар байрны багууд плей-оффт гарахын тулд хоёр тоглоно. Хасагдах шатанд хүний, өөрийн талбайд хоёр тоглоцгооно. Финалын тоглолт гуравдагч орны талбайд болох юм. Яг энэ маягаар эмэгтэйчүүдийн Супер лигийг ч байгуулах гэнэ.
Ямар багууд оролцох вэ?
Одоогийн байдлаар Ман Юнайтед, Ливерпуль, Сити, Арсенал, Челси, Тоттенхэм, Барселона, Реал, Атлетико, Интер, Милан, Ювентус гэсэн 12 баг байна. Тоттенхэм Супер лигт юу хийж байгаа талаар сүүлийн 24 цагт маш их онигоо гарлаа.
Татгалзсан багууд
Германы Борусси Дортмунд, Байерн, Францын ПСЖ багууд шинэ лигийг дэмжсэнгүй. Дүрэм журманд дуртай германчууд тогтсон ситмеийг гэнэт өөрчлөхийг хүссэнгүй. ПСЖ-ийн босс Нассер Аль-Хелайфи УЕФА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, түүний удирддаг Media Group Аваргуудын лигийг дамжуулах эрхийн төлөө асар их мөнгө төлсөн тул Супер лигийг дэмжих аргагүй байгаа.
Супер лигийг байгуулах болсон шалтгаан бол хөрөнгө мөнгө гэж ойлгоход болно. Аваргуудын лигт том багууд их орлого оруулдаг. Гэвч тэр орлогоо жижиг багуудтай хуваалцахаас өөр аргагүйд том багууд дургүй байгаа. Харин жижиг багууд нь Аваргуудын лигт оролцох эрх цөөхөн байгаад гомдол тавьдаг.
УЕФА болон Испани, Англи, Италийн хөлбөмбөгийн холбооноос шинэ лигийг эрс эсэргүүцэж, шаардлагатай гэвэл хатуу арга хэмжээ авахаа илэрхийлээд байна. Супер лигт оролцох багуудыг дотоод, гадаад, дэлхийн бүх тэмцээнээс хасч, тоглогчдыг нь тив, дэлхийн аваргын тэмцээнд оролцох шигшээ багт оруулахгүй. Мөн УЕФА-гаас дээрх 12 баг тус бүрд 60 тэрбум еврогийн зарга үүсгэхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )