Польш улсын Кельце хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн тэмцээний 7 дахь өдөр жин тус бүрийн медалийн төлөөх тоглолт эхлэж, манай хоёр залуу тамирчин хүрэл медалийн болзол хангалаа.
Эмэгтэйчүүдийн 51кг жинд тулалдсан Алтанбекийн Хулан Казакстаны тамирчин Турабаев Гульнарыг 5:0 харьцаатай буулган авч, хүрэл медалийн болзол хангасан. А.Хулан өнөөдөр ОХУ-ын Валерия Линьковатай мөнгөн медалийн төлөө тулалдах болно.
А.Хулангийн өрсөлдөгч Валерия Линьковагийн тоглолтыг сонирхуулья.
Харин эрэгтэйчүүдийн 52 кг жинд тулалдсан Энхзоригтын Сүхбат Испани улсын тамирчин Пантоха Морено Хуантай тоглож, 5:0 харьцаатайгаар ялж, мөн хүрэл медалийг өөрийн болгосон.
Мөнгөн медалийн төлөөх түүний өрсөлдөгч нь мөн ОХУ-ыг тамирчин Евгений Жоров юм.
Сэтгэгдэл ( 0 )