Польш улсын Кельце хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 51кг жинд тулалдсан Алтанбекийн Хулан Казакстаны тамирчин Турабаев Гульнарыг 5:0 харьцаатай буулган авч, хүрэл медалийн болзол хангасан. А.Хулан өчигдөр ОХУ-ын Валерия Линьковатай мөнгөн медалийн төлөө тулалдаж, 0:5 ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн 52 кг жинд тулалдсан Энхзоригтын Сүхбат мөнгөн медалийн төлөө ОХУ-ын тамирчин Евгений Жоровтой тулалдаж, мөн 0:5 ялагдсан байна.
Ийнхүү манай шигшээ баг залуучуудын ДАШТ-ийг хоёр хүрэл медальтай дуусгаж, нийлбэр дүнгээр 6-д бичигдлээ.
Нийлбэр дүн
1. Энэтхэг, ОХУ: 11 медаль
2. Казахстан, Узбекистан: 10 медаль
3. Польш: 8 медаль
4. Украин: 6 медаль
5. Куба, Итали: 3 медаль
6. Болгар, Монгол, Таиланд: 2 медаль
Сэтгэгдэл ( 0 )