Томас Бах Олимпын уриаг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах олимпын хөдөлгөөний уриаг өөрчлөх бодолтой байгаагаа илэрхийллээ.

Гэхдээ бүрэн өөрчлөх биш “Citius Altius Fortius - Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” урианд нэг үг л нэмэх гэнэ.

Томас Бах “Би Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй гэсэн урианд Хамтдаа гэсэн ганц үг л нэмэх санал гаргасан. Энэ саналыг удахгүй ОУОХ-ны гишүүд хэлэлцэнэ. Гурван сарын дараа Токиод бид бага зэрэг өөрчлөгдсөн уриатай уулзаж магадгүй” гэж хэлжээ. Хэрэв батлагдвал олимпын уриа нь “Citius, altius, fortius — communis” болох юм.

“Citius Altius Fortius” уриаг 1894 онд баталсан. Энэхүү уриаг Францын санваартан Анри Дидон коллежийн тэмцээний нээлт дээр анх хэлсэн бөгөөд Пьер де Кубертен энэ үг тамирчдын зорилгыг бүрэн төгс тодорхойлсон үг гэж үзсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top