Үндэсний Олимпийн хороодын холбооноос эмгэнэлийн захидал ирүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23


Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч асан, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч асан, эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Д.Загдсүрэн өвчний улмаас таалал төгсөж, Монголын спортын салбарт хүнд гарз тохиосон билээ.

МҮОХ-нд ОУОХ, Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо зэрэг спортын олон байгууллагаас эмгэнэлийн захидал ирүүлсээр байна.

Монголын үндэсний олимпийн хороонд

Лозанн, 2021 оны 4 дүгээр сарын 22

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танаа,

Ноён Дэмчигжавын Загдсүрэн таалал төгссөн мэдээг сонсоод бид маш их харамсаж байна,  бидний чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж буйг хүлээн авна уу.

Ноён Загдсүрэн нь хорь гаруй жилийн хугацаанд Олимпийн хөдөлгөөнд чухал хувь нэмэр оруулсан Олимпийн зүтгэлтэн байсан юм. Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчөөс гадна Үндэсний олимпийн хороодын холбоо /ҮОХХ/-ны комиссын гишүүн, Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болон Спортын эмчийнхээ хувьд тэрээр Монгол улсад түүнчлэн Дэлхий дахинд спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой нөлөө үзүүлсэн билээ.

Энэхүү хүнд хэцүү цаг үед бид түүний гэр бүл, найз нөхөд болон Үндэсний олимпийн хороотой хамтдаа байх болно.

Нөхөрлөлийг хүндэтгэсэн

ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ РОБИН МИТЧЕЛ

ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГУНИЛЛА ЛИНДБЕРГ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saruul Bodol Saruul (87.214.24.143) 2021 оны 04 сарын 23

olon jil olimpiin horoonii eronhiilogch hiisen turshlagatai , gavyatai hun bailaa , amgalan noirsooroi

0  |  0
Top