Маргааш өглөө АНУ-д UFC 261 холимог тулааны том тэмцээн болно. UFC холбооны хагас дунд жингийн аварга Камару Усман бүс хамгаалах тулаанаа Хорхе Масвидалийн эсрэг хийх бол Киргиз-Перугийн аварга Валентина Шевченко Бразилын Жессика Андрадетай, Хятадын аварга Чжан Вейли АНУ-ын Роуз Намаюнастай мөн л аварга цолоо хамгаалах тулаантай.
31 настай Вейли Чжан бол UFC холбооны анхны хятад аварга. Харин түүний өрсөлдөгч Намаюнасын хувьд хятад тамирчинтай тулалдах нь зарчмын хэрэг гэнэ. Учир нь литва гаралтай Роуз коммунистуудыг үзэн яддаг, өрсөлдөгч Чжаныг улаантан хэмээн нэрлэсэн нь тэмцээний өмнө том шуугиан тариад байна.
Намаюнас 28 настай. АНУ-д Литвагийн цагаачдын гэрбүлд төрсөн. Багадаа маш их зовлон үзсэн бүсгүй. Аав нь шизо өвчтэй байсан бөгөөд Роузыг 16 настай байхад нас баржээ. Тэрээр охиноо байнга хүчирхийлдэг байсан тул Роуз багаасаа хэнд ч итгэдэггүй, баргар хүүхэд байлаа. Цорын ганц найз нь нохой байв. Тэр таван настайдаа таэквондогоор хичээллэж, 9 настайдаа хүүхдийн хар бүс эзэмшдэг болсон байна. Дараа нь каратэ, жи жицү, кик бокс, холимог тулаан түүний амьдралд орж ирсэн юм.
Роуз АНУ-д төрсөн ч уугуул нутгаа мартдаггүй, байнга Литвад очдог. Литвад ярилцлага өгөхдөө тэр коммунистуудыг үзэн яддаг, тийм болохоор Хятадын улаантан Чжантай хийх тулаан түүний хувьд онцгой тулаан байх болно гэж ярьсан юм.
“Өрсөлдөгч минь нийгмийн коммунист дэглэмийг төлөөлж байгаа болохоор би энэ тулаанд маш их бэлтгэсэн. Би гэрбүл, удам судрынхаа түүхийг сайн мэднэ. Литва улс, ард түмэн нь ямар их зовлон туулсныг би бэлтгэл хангагчдаа ярьж өгсөн. Саяхан бид 1992 оны олимпын хүрэл медальт Литвагийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тухай “Өөр нэгэн мөрөөдлийн баг” киног үзсэн. Тэр олимпод Литва улс анх удаа бие даан оролцсон юм. Энэ киног үзээд би амьдралд юуны төлөө тэмцэхээ ойлгосон. Коммунист болсноос үхсэн нь дээр. Улаан Хятадын тамирчинтай тулалдах болсон минь тохиолдлын хэрэг биш. Би Вейлигийн эсрэг хувийн ямар нэг өс хонзон байхгүй ч тэр коммунист орны төлөөлөгч. Би даян дэлхийн эрх чөлөөний төлөө тулалдах болно. Миний судсаар литва цус гүйж байна. Би бол америк мөрөөдлийн төлөө явж байгаа литва бүсгүй. Би энэ бүх бодол, санаагаа тулаан дээр гаргах болно ” гэж ярьж байв.
Роуз даруухан бүсгүй. Хэзээ ч өрсөлдөгчөө доромжилж, хэрэлдэж байгаагүйд нь үзэгчид түүнд хайртай. Гэвч энэ удаагийн ярилцлага спорт сонирхогчдод таалагдсангүй. Спортыг улстөртэй хольж, гэмгүй Чжаныг эрх чөлөөний дайсан мэтээр харуулахыг оролдсон гэж үзсэн. Чжан улс төрийн талаар ярьж, мэдэгдэл хийж байсан удаагүй.
Харин Намаюнас дахин дайралт хийсэн. Тэрээр “Хэрэв та нарт миний бодол таалагдахгүй байгаа бол “Өөр нэгэн мөрөөдлийн баг” баримтат киног үзээрэй. Тэгвэл та нар манай гэр бүлийн туулж ирсэн замыг ойлгох болно. Хэрэв коммунизм байхгүй байсан бол Литва улс огт өөр амьдралаар амьдрах байлаа. Намайг Вейлид дайсагнаж байна гэж бүгд хэлж байна. Үгүй, би түүнд дургүй биш. Гэхдээ түүнийг би мэдэхгүй. Тэр юунд итгэдэг юм бэ? Магадгүй сэтгүүлчид түүнээс энэ талаар асуух хэрэгтэй байх. Эсвэл түүнийг иймэрхүү асуултад хэрхэн хариулахыг улс, засгийн газраас нь зааж, сургасан байдаг байх. Тийм болохоор бид түүнээс үнэн шударга хариултыг хэзээ ч сонсохгүй” гэж хэлсэн байна.
Чжан англиар муу ярьдаг. Гэхдээ тэр Роузад гомдоогүй гэдгээ хэлээд “Намаюнас маш хүчтэй тулаанч. Тэр Йоанна Енжейчикийг 2 удаа, Жессика Андрадег нэг ялсан. Роуз сайн тулаанч төдийгүй даруухан эмэгтэй. Би түүнтэй найзлахыг хүсдэг. Торонд гар зөрүүлэн тулалдсан тамирчид сайн нөхөд болдог” гэж ярьсан юм.
Ийнхүү маргааш өглөө Роуз Намаюнас аваргын бүсээс гадна коммунизмын эсрэг тулаанд орох боллоо.
Сэтгэгдэл ( 7 )
хятад хүүхний хариулт нь агуу. ухаалаг хариу хэлжээ. гэхдээ Монгол бол коммунист засаглалд байгаа коммунист намын дарангуйлалд байгаа гэхээр гутармаар байна
хятад хүүхэн пиздец болчлоо. дорхноо
Жанг чинь аваргын бүсийг гуйж биш гуядаж авсан.аварга шүү.полш хүүхэнтэй хийсэн тулаан бол UFC ийн түүхэнд үлдэх шилдэг тулаан болсон.
Нээрээ л үнэн хэлжээ Монгол улс одоо ч коммунист улс хэвээрээ биз?\n\n
Хуяачууд ялнаа.
Хаанаас бас нэг хужаа гараад ирэвээ
china yalna. muu tsagaach uhne