Энэ сарын 17-25-нд Узбекистаны Ташкент хотод Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн болж байна. Энэ тэмцээн өнгөрсөн жил Казахстаны Нурсултанд явагдах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм.
Өнөөдөр манай тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-д хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авлаа. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилт үзүүлж, олимпын эрхэнд ойртсоор байна.
Эмэгтэйчүүдийн 87 кг
1.Ван Жоу~Юй (БНХАУ) - 126+160=286 кг
2.Кан Юйэ(БНХАУ) - 118+155=273 кг
3.Мөнхжанцангийн Анхцэцэг( Монгол) - 111 + 136=247 кг
Сэтгэгдэл ( 3 )
Манайх хэзээ хамгийн сүүлд байсан юм бэ?
хөөрхий дээ төрсөн хүн гэхэд манай тамирчин охин том амжилт гаргажээ олимпийн аварга болохыг ерөөе
Манайх шиг дэлхийд Спортын хөгжлөөрөө хамгийн сүүлд явдаг хариугүй оронд мундаг амжилт гаргалаа. яхятадын тамирчид үнэхээр тэнгэрт байгаа юм шиг хол тасархай юм байна энэ жинд