Өнөөдөр үдээс өмнө АНУ-ын Флорида мужийн Жексонвиллд болсон холимог тулааны UFC 261 тэмцээн түүхэнд тэмдэглэгдэх сонирхолтой, үзэх харах юм ихтэй тэмцээн боллоо. Юуны өмнө хэлэхэд энэ тэмцээн үзэгчтэй явагдсан. Олон сар үзэгчгүй хоосон танхимд нүдэлцсэн тулаанчид хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ёстой л зүрх нь хөөрч гэмээр гал гарсан тулаануудыг үзүүллээ. Хүнд цохилт, хөлс цус, аймшигтай гэмтэл гээд холимог тулааны спортын бүхий л гайхамшгийг энэ тэмцээнээс харж болох байлаа. UFC 261 тэмцээний үндсэн хөтөлбөрт багтаагүй эхний хэсэгт гарсан тамирчид ч үнэн хүчийг үзэн, тэмцээн эхнээсээ л сонирхолтой байсан.
Аваргын гурван тулаан өнөөдөр явагдсан. UFC холбооны хагас дунд жингийн аварга Камару Усман бүс хамгаалах тулаанаа Хорхе Масвидалийн эсрэг хийсэн бол Киргиз-Перугийн аварга Валентина Шевченко Бразилын Жессика Андрадетай, Хятадын аварга Чжан Вейли АНУ-ын Роуз Намаюнастай тус тус аварга цолоо хамгаалахаар тулалдсан билээ.
Аваргын бүсийн төлөөх тулаануудаас эхлээд Киргиз-Перугийн аварга Валентина Шевченко, Бразилын Жессика Андрадегийн өрсөлдөөнийг эхлээд танилцуулья.
Валентина Шевченкогийн бүсээ хамгаалах тав дахь тулаан нь энэ байлаа. Тэрээр 11 тулалдахдаа Бразилын Аманда Нуньест л хоёр ялагдсан. Эхлээд л Валентина торны төв хэсгийг эзэлж, барилдаандаа илүү гэдгээ харуулсан. Эхний үед таван удаа Андрадег унагааж, дээр нь гаран, илт илүүрхэж байлаа. Хоёрдугаар үед ч байдал өөрчлөгдсөнгүй. Шевченко дээр нь гарсан хэвээр. Харин тэр энэ удаад өрсөлдөгчийнхөө гарыг хавчин, хөдөлгөөнгүй болгож, нүүрэнд нь эхлээд нударга, дараа нь тохой буулгаж эхэллээ. Андрадед энэ байдлаас гарах ямар ч боломж байсангүй. Шүүгч 3 минут, 19 секундэд тоглолтыг зогсоолоо.
Дараа нь UFC холбооны Хятадын анхны аварга Чжан Вейли АНУ-ын Роуз Намаюнастай аваргын бүсээ хамгаалах тулаанаа хийлээ. Вейли Чжан 2018 онд UFC-д орж, Дэниэл Тейлорыг ялж, гараагаа эхэлсэн. Дараа нь түүний нударгын амтыг Жессика Агилар, Тиша Торрес, Жессика Андраде нар ээлж дараалан амссан билээ. Холбооны аварга болоод тэр анхны бүс хамгаалалтаа Польшийн Йоанна Енжейчикийн эсрэг хийж, ялалт байгуулсан. Харин Роуз энэ жинд аварга байж байгаад Жессика Андрадед бүсээ алдаж байсан юм. Хоёр тамирчин тэмцээний өмнөөс улстөр ханхалсан мэдэгдэл хийж байсан нь тэмцээний уур амьсгалыг хурцатгасан. Цус урссан ширүүн тулааныг үзэгчид хүлээж байтал Роуз эхний үеийн эхний минутад л зүүн хайкик өшиглөлтөөр хятад бүсгүйг унагааж, тэр дор нь гүйцээн нүдэж эхэлсэн.
Шүүгч тоглолтыг зогсоосны дараа Чжан хүнд цохилтод ороогүй байсан гэж заргалдан, уурласан ч хөл нь гуйвж байгааг харахад хэрэв шүүгч зогсоогоогүй бол хүнд гэмтэл авах байсан нь ойлгомжтой байлаа.
The most beautiful thing about Rose's headkick is that it comes inside the guard of Zhang. Such perfect timing.
— Sweet Punch Memories (@SweetPmemories) April 25, 2021
Zhang on the other side saw it coming as an inside leg kick (hips movement pull back)
Beautiful. #UFC261 pic.twitter.com/0uL4GdNAU8
Сэтгэгдэл ( 1 )
xa xa xa xa bad red china