ОСКАР 2021: Хлоя Чжао Шилдэг Найруулагчаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Оскар эхэллээ. 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол цар тахлын улмаас шинэ хэлбэрээр, хэд хэдэн газарт зэрэг явагдаж байна.

Гол хоёр талбай нь Лос-Анжелесийн Dolby театр, Union Station төмөр замын вокзалд байрлаж байна.
 


Хятад найруулагч Хлоя Чжао "Нүүдэлчдийн нутаг" (Nomadland, 2020) киногоороо “Шилдэг Найруулагч”-ын Оскар хүртлээ.

Энэ шагналд түүнтэй Эмиральд Феннел (Promising Young Woman, 2020), Ли Айзек Чун (Minari, 2020), Дэвид Финчер (Mank, 2020), Томас Винтенберг (Druk, 2020) нар өрсөлдсөн юм.
 


Чжао Хятадад төрсөн ч АНУ-д ажиллаж, амьдардаг уран бүтээлч. Тэр “Нүүдэлчдийн нутаг” бүтээлээрээ Алтан бөмбөрцөг шагнал хүртэж байсан билээ. Энэ кино нь АНУ даяар хэрэн тэнэж байгаа ажилгүй эмэгтэйн тухай өгүүлдэг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(192.82.75.226) 2021 оны 04 сарын 26

Ямар муухай царайтай хужаа вэ, эмэгтэй юм уу эрэгтэй юм уу?

0  |  0
Top