ОСКАР 2021: Юн Ё Жон Шилдэг эмэгтэй туслах жүжигчнээр шалгарав

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон Оскар-ын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзнээр  тодорлоо.

Юн Ё Жон “Минари” кинонд АНУ-д цагаачилсан охиныхоо гэрбүлийг дэмжихээр БНСУ-аас ирсэн эмээгийн дүрийг бүтээжээ.
 

Тэрээр Оскар авсандаа ихэд гайхсан ч үг хэлэхдээ нэрийг нь хэрхэн зөв хэлэхийг америкчуудад заагаад “Өрсөлдөгч нартаа хэлэхэд өнөөдөр би та нараас илүү азтай байлаа. Энэ кинонд би сайн тоглосон гэхээсээ илүү магадгүй америкчууд та нар солонгос зочиддоо найрсаг хандсан, эелдэг зангаараа надад шагнал өгчихсөн юм биш биз” гэж хошигносон юм. 

Юн 1975 онд дуучин Жо Ён Намтай гэрлээд замналынхаа ид үед киногоо орхиж байсан. Мөн АНУ-д цагаачилж байв. Харин нөхрөөсөө салаад 1984 онд БНСУ-д эргэн ирж, кинонд дахин тоглож эхэлсэн юм. 
 


Түүнтэй энэ төрөлд Болгарын Мария Бакалова "Борат 2" киногоор, Оливия Колман "Эцэг" кино, Гленн Клоуз "Элеги Хиллбилли" кино, Аманда Сейфрайд "Манка" кононы дүрээрээ өрсөлдсөн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard(122.201.24.92) 2021 оны 04 сарын 26

ajaatai adilhan um kk

0  |  0
Top