Их Британийн жүжигчин Даниэл Калуя “Judas And The Black Messiah” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын 93 дахь удаагийн наадмын Шилдэг эрэгтэй туслах дүр номинацийн ялагчаар шалгарлаа.
32 настай Даниэл Калуя “Judas And The Black Messiah” кинонд радикал бүлэглэлийн толгойлогчийн дүрийг бүтээсэн билээ. Жүжигчин залуу хоёр дахь удаагаа “Оскар”-т нэр дэвшиж байгаа нь энэ юм.
Британийн кино академийн (BAFTA) шагналт, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Даниэл Калуя энэ удаагийн Оскарын наадамд Саша Барон Коэн, Лесли Одом, Пол Раджи, Лакит Стэнфилд нарын шилдэг жүжигчидтэй өрсөлдөж ялалт байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )