ОСКАР 2021: "Нүүдэлчдийн нутаг" Шилдэг киногоор шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Хятад найруулагч Чжаогийн “Нүүдэлчдийн нутаг” буюу "Nomadland" кино энэ жилийн Оскарын шагналд олон гол шагнaлуудыг хүртсээр байна.

Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авсан энэ кино 2020 оны Шилдэг киногоор шалгарлаа.
 


“Нүүдэлчдийн нутаг” кино Их Британийн BAFTA, Канны кино наадмын Алтан арслан шагналыг авсны дараа Оскарт түрүүлэх магадлал нь тун өндөр болсон. Гэхдээ шинжээчид найруулагч Аарон Соркиний The Trial of the Chicago 7 киног түрүүлэх боломж нь илүү хэмээн үзэж байсан юм. Гэвч тэдний таамаглал алдаж, “Нүүдэлчдийн нутаг” Оскар наадамд торойлгүй түрүүллээ.

Энэ кинонд гипсокартон үйлдвэрлэгч компаний ажилчин Ферн үйлдвэр нь хаагдсаны дараа мөнгөгүй болж, ажил хайн АНУ даяар хэрэн аялаж, нүүдэлчин болж байгаа талаар өгүүлдэг юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.45.6.37) 2021 оны 04 сарын 27

do not split gej kinog uzeesei

0  |  0
Top