Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сард явагдах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон билээ.
Өнөөдөр тус наадмын шилдгүүд тодорч байна.
Кино наадмын "Шилдэг гадаад кино" төрөлд “Дахиад ганц, ганц”, Дани, найруулагч Томас Винтерберг, “Шилдэг өдрүүд”, Хонконг, найруулагч Дерек Цан, “Аида, чи хаашаа явж байна?”, Босни Герцеговин, найруулагч Ясмил Жбанич, “Арьсаа худалдсан хүн”, Тунис, найруулагч Каусер Бен Хани, “Хамт олон”, Румын, найруулагч Александр Нанэу гэсэн таван кино өрсөлдөхөөр шалгарсан.
Энэ төрөлд Монголоос найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” киног нэр дэвшүүлсэн байсан билээ.
Ингээд ялагчийн нэрийг зарлахад Данийн найруулагч Томас Винтербергийн “Дахиад ганц, ганц” инээдмийн драм Оскарын шагналын эзэн боллоо.
Энэ кино нь “Хүн эрүүл байхын тулд бага зэрэг архи ууж байх хэрэгтэй” гэсэн онолыг амьдрал дээр шалгахаар шийдсэн дөрвөн найзын тухай гарна. Дүрүүдэд Мадс Миккельсен, Томас Бо Ларсен, Ларс Ранте, Маунус Миллан нар тоглосон.
Киног Дани, Нидерланд,Шведийн уран бүтээлчид хамтран бүтээсэн. Энэ кино өмнө нь Их Британийн Кино академийн шагнал (BAFTA), Европын киноакадемийн шагнал хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Алт, мөнгөнд толгой нь жижигдсэн монголчууд бүтэлгүй байна.