ОСКАР 2021: Шилдэг эмэгтэй жүжигчин Фрэнсис Макдорманд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Хятад найруулагч Чжаогийн “Нүүдэлчдийн нутаг” киноны гол дүрийг бүтээсэн Фрэнсис Макдорманд 2020 оны Шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарлаа.
 


63 настай Фрэнсис Макдорманд үйлдвэр нь хаагдсаны дараа ажилгүй болсон Ферн хэмээх эмэгтэйн дүрийг бүтээсэн. Үлдсэн жаахан хөрөнгөө аваад тэр фургон машиндаа суун, ажил хайн, Америк орныг тойрон аялах юм. Ийнхүү тэр нүүдэлчин болсон байлаа.

Макдорманд Оскарыг 3 дахь удаагаа хүртэж байгаа нь энэ. 1997 онд тэр "Фарго" киногоор Шилдэг эмэгтэй жүжигчин, 2018 онд “Three Billboards Outside Ebbing, Missouri” киногоор мөн Оскар авч байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top