73 настай Юн Ё Жоны Брэд Питтэй танилцах мөрөөдөл нь биелжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

БНСУ-ын жүжигчин, 73 настай Юн Ё Жоны эртний мөрөөдлөө биелүүллээ.

Шилдэг эмэгтэй туслах дүрээр Оскар гардсан Юн Ё Жон Оскарын 93 дахь удаагийн наадмын хөтлөгчдийн нэгээр ажилласан жүжигчин Брэд Питтэй танилцаж, хамт зургаа авахуулсандаа их баяртай байгаа гэнэ.

“Минари” кинонд АНУ-д цагаачилсан охиныхоо гэр бүлийг дэмжихээр БНСУ-аас ирсэн эмээгийн дүрийг бүтээсэн Юн Ё Жон ганган хослол өмсөж, үс, сахлаа урт ургуулсан Брэд Питтийг хараад ихэд бахадсан талаараа ярьжээ.

Брэд Питт Оскарын ялагчдын нэрийг зарласан билээ.

Юн Ё Жоныг зарлахад БНСУ-ын жүжигчин чихэндээ итгээгүй гэнэ. Тэрбээр жүжигчин Брэд Питтэй уулзсанаа нэр төрийн хэрэг хэмээн тодотгожээ.

Оскарын наадмыг зурагтаар л үздэг байсан Юн Ё Жон энэ жил өөрийн биеэр Оскарын тайзнаа гарч, ялагч болж, Америкийн кино академийн дээд шагналд нэр дэвшин, ялагч болсон анхны солонгос жүжигчин боллоо.

Жүжигчин Юн Ё Жон 1975 онд дуучин Жо Ён Намтай гэрлэн, кино урлагийг орхиж байсан юм.

АНУ-д цагаачилсан тэрбээр 1984 онд нөхрөөсөө салж, БНСУ-д эргэн иржээ.

Түүнийг кино урлагтаа эргэн орохыг дэмжсэн хоёр хүүдээ талархал илэрхийлж буйгаа Юн Ё Жон Оскарын тайзан дээрээс хэлсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 27

Мундаг юмаа баяр хүргэе.

2  |  0
u sdaaaaaaa(124.158.84.251) 2021 оны 04 сарын 27

ENE EMEE IH OLON KINOND TOGLOSON DOO, MONGOLCHUUD BOL ANDAHGUI DEE, AZTAI EMEE BNA, 73-TAIDAA OSCAR AVNA GDG, SAIHAN UMAA, HARIN BID KARANTIND ULSUJ UHEH GD BJ BDG, DELHII ZUV ZUGEER, MAN-II ZOHIOSON HUURAMCH EYREG HUMUUSIIN TOOND DARLUULAAD BJ BDG, GUTAMSHIG

0  |  1
Зочин(202.9.47.44) 2021 оны 04 сарын 28

Муухай ази африк хоёр америкийг муухай харагдуулж байна.

0  |  8
Top