Японы Санно их сургуулийн Спорт менежмент судалгааны газраас Токиогийн олимпын наадмын ямар төрлийг илүү сонирхон үзэх вэ гэдэг талаар судалгаа явуулжээ.
Судалгаанд Токио хотын 1000 гаруй иргэн онлайнаар хамрагдсан байна.
Нийт оролцогчдын 17.3 хувь нь бейсбол, софтболын тэмцээнийг илүү сонирхон үзнэ гэж хариулсан байна. Дараа нь 11.1 хувиар хөнгөн атлетик, 9.4 хувиар хөлбөмбөг оржээ.
Эхний аравт усанд сэлэлт 9.3 %, бадминтон 6.2, жүдо 5.9, гимнастик болон ширээний теннис 5.7 хувь, теннис 5.3, гольф, волейбол 3.3 хувиар орсон байна.
Эрчүүд бейсбол, хөлбөмбөг, хөнгөн атлетик, жүдогийн тэмцээнийг үзнэ гэсэн бол эмэгтэйчүүд усанд сэлэлт, хөнгөн атлетик, гимнастикийн төрлийг сонгожээ.
Сэтгэгдэл ( 1 )
Негее манайхны амь тавиад байдаг челеет гээч юм сураггуй шиг вэ