Хакүхогийн тухай манга гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Японы долоо хоног тутмын “Шюүкан Асахи Гэйно” сэтгүүлийн газраас их аварга Хакүхогийн тухай “Хакүхо Хонги” мангаг цувралаар гаргаж эхэллээ. Хонги гэдэг нь түүх, домог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Хакүхогийн түүх, замналыг өгүүлэх болно.

Энэхүү мангаг сүмо бөхийн талаар олон манга зохиож байсан зураач Ямазаки Кёосүкэ Хакүхогийн яриан дээр тулгуурлан зохиож байгаа юм. Ямазакигийн “Чиёонофүжи домог”, “Кёкүшюүзан домог” манга нь бестселлер болж байлаа.

Мангагийн эхний бүлэг “Үндэсний баатрын хүү” гарчигтай бөгөөд 2001 оны үйл явдал гарна.

“Шюүкан Асахи Гэйно” сэтгүүлийн шинэ дугаар дөрөвдүгээр сарын 27-нд худалдаанд гараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top