Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээнд оролцохоор манай 5 бөх, 3 дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн
Б.Баттулга - Шигшээ багийн ахлах дасгалжуулагч
А.Цэдэнсодном - Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч
Ө.Ууганбаяр - Шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагч
Тэмцээнд оролцох бөхчүүд
57 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр
74 кг: 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж
86 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат
97 кг: Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл
Эмэгтэйчүүдийн 62 кг: Чөлөөт бөхийн "Poland Open", “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 1 )
Олимпын эрх авна л гэх эрх аваад юм болгож чадахгүй байж энэ чөлөөтийнхөн гэртээ хэвтэж байж болдоггүй юм байх даа