Японы жүдо бөхийн холбооноос эрэх сарын 5-7-нд ОХУ-ын Казаньд болох Их Дуулга тэмцээнд оролцох тамирчдын нэрийг зарлалаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпын шигшээ багийн Фүна Тонаки, 52 кг-д Абэ Үта, 70 кг-ийн жинд Арай Чизүрү байрилдах бол эрэгтэйчүүдэд олимпын шигшээ багийнхан оролцохгүй. 90 кг-ийн жинд Мүрао Санширо л зодоглох болжээ.
Казань Их Дуулга нь Японы жүдочдын хувьд Токиогийн олимпын өмнөх сүүлийн шалгуур ч цар тахал, аюулгүй байдлын үүднээс олон тамирчин илгээх боломжгүй болоод байгаа юм.
Японы жүдочид энэ жилийн нэгдүгээр сард Дохагийн Мастерс тэмцээнээс олон улсын тэмцээнд дахин оролцож эхэлсэн. Токиогийн олимпын багийн 14 гишүүний 13 нь энэ жил ямар нэг олон улсын тэмцээнд оролцсон байгаа. Харин эрэгтэй 73 кг-ийн Оно Шёохэй л 2020 оны хоёрдугаар сарын Дюссельдорф Их Дуулгад түрүүлснээсээ хойш тэмцээнд оролцоогүй байна. Тэрээр том тэмцээнд оролгүйгээр Токиогийн олимпод зодоглох боллоо. Уг нь гуравдугаар сард Ташкент Их Дуулгад оролцохоор мэдүүлгээ өгсөн байсан ч зүүн гуяндаа гэмтэл аваад больсон юм.
Японы шигшээ багийн дасгалжуулагч Иноүэ “Оно одоо гэмтэл нь бүрэн эдгэрээд бэлтгэлээ хийж байгаа. Гадаадын тамирчидтай барилдах тактикийн бэлтгэл голчилж байна. Өөрөө энэ удаагийн Их Дуулгад оролцолгүй шууд олимпод барилдана гэсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Ийнхүү Японы жүдо шигшээ багийн лидер нэг жил таван сар барилдалгүй шууд олимпод орохоор боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Шоха Онотой бол үзэх хүн байхгүй л дээ угаасаа.
4 япон оролцоно уу, 40 япон оролцоно уу, маньд ер ямар хамаа байна аа, еерийнхее шалныхныг ярьж бичиж байгаа ч