Хаврын тэмцээнд дохён дээр ухаан алдсан сүмоч нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний үеэр буюу гуравдугаар сарын 28-нд барилдаж байгаад дохён дээр унаж, хүнд гэмтсэн санданмэ зиндааны сүмоч Хибикирюү өчигдөр нас барлаа.
 

Хибикирюү тэр үед дохён дээр зургаан минут ухаан алдан хэвтсэн бөгөөд түүнд яаралтай тусламж үзүүлээгүй.
 

Тэр байтугай ялсан бөх дэргэд нь ёслолоо хийж байсан юм. Унаад нэг минут хөдөлгөөнгүй хэвтсэн хойно нь гурван засуул түүнийг дээш харуулсан, гурван минут өнгөрсний дараа эмч ирж, үзлэг хийгээд Хибикирюү толгойгоо хүчтэй цохиж, ухаан алдсаныг тогтоож байлаа.
 

Ингээд унаснаас нь хойш бүтэн зургаан минутын дараа түүнийг Ордон дахь эмнэлгийн өрөөнд оруулж, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн юм.
 

Хибикирюү бүтэн нэг сар үхэлтэй тэмцсэний эцэст 28 настайдаа ийнхүү нөгөө ертөнцөд одлоо. Эмнэлэгт хэвтэх үедээ биеийн доод хэсэг нь мэдээгүй болсон байсан гэнэ.
 

Сүмогийн холбооны тэргүүн Хакккаү ояката гэрбүлд нь эмгэнэл илэрхийлсэн ч эмнэлгийн тусламжийг яаралтай хүргээгүй Сүмогийн холбоо асуудалд орох шинжтэй байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.157) 2025 оны 03 сарын 13

Ямар аймар юм бэ бүх зүйлийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг япончууд маань энэ удаа их хайнга хандаж дээ. дөнгөж 28 настай залуу шүү байдаг \nУм сайн амгалан болтугай.

2  |  0
DR MAXWELL(129.205.124.111) 2025 оны 03 сарын 13

Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй\nЭрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nХүндэтгэсэн\nДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ\nDR MAXWELL

2  |  0
Зочин(192.82.69.80) 2025 оны 03 сарын 13

Харгис спорт, хуний шунал хязгааргуй гэдэг дээр оршин тогтнодог байх даа, манай ундэсний бех ч ялгаагуй

1  |  0
зочин(203.91.115.47) 2025 оны 03 сарын 13

сумогийн дэвжээ хамгийн харгим

1  |  0
Zochin(103.26.195.137) 2025 оны 03 сарын 13

Uurdsuu iim hogiin bj manai avarguudiig hucheer zodog tailuulsan daa. Haramsaj yavdag.

3  |  0
Зочин(192.82.73.6) 2025 оны 03 сарын 13

Монгол бөхөд наадмаар ийм явдал олон болно

1  |  0
Зочин(66.181.161.38) 2025 оны 03 сарын 13

Ээ базарваань! Ямар сайн байхав. Харамсалтай.

1  |  0
gy(139.5.218.207) 2025 оны 03 сарын 13

ийм л хүнд спортод монголын залуус маань их аварга болж улсынхаа нэрийг мандуулсан юм шүү!

17  |  0
Мөнхжаргал(64.119.27.61) 2025 оны 03 сарын 13

Сумо ийм л муухай энэрэлгүй ертөнц.

5  |  2
ххх(103.57.93.120) 2025 оны 03 сарын 13

Бас л хэцүү спорт юмдаа.харамсалтай

5  |  1
Иргэн(122.201.31.250) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай юмаа хөөрхий.

6  |  0
zochin(66.181.190.41) 2025 оны 03 сарын 13

Зөө зө тэгвэл Энхбат начин маань ч гэсэн эвгүйтцэн л юм байна дөө. Адилхан сар гаран ухаангүй байгаа биздээ.

12  |  0
Top