Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хассанаа зарлалаа.
2019 оны Японд болсон дэлхийн аваргын тэмцээний үеэр Ираны Засгийн газраас Саид Моллаиг Израилын тамирчин Саги Мукитэй барилдуулахгүйн тулд ялагд гэж шахан шаардсан. Мөн Саидын гэрбүлийг барьцаанд аван, айлган сүрдүүлсэн юм. Харин Моллаи тушаалыг биелүүлээгүй бөгөөд тэмцээний дараа эх орондоо харилгүй, Германд цагаачилж, дараа нь манай улсын иргэн болсон билээ.
Ингээд Олон улсын жүдо бөхийн холбооноос 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан. Ираны жүдогийн холбоо Спортын арбитрийн шүүхэд хандаж, Шүүхээс хугацаагүй хассан шийдвэрийг хүчингүй болгосон.
Харин энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) иранчуудад дөрвөн жилийн шийтгэл оноолоо. Холбооны албан ёсны мэдээлэлд “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр зогсоолоо” гэж дурджээ.
Ираны жүдочид 2023 оны есдүгээр сарын 17 хүртэл тэмцээн уралдаанд орох боломжгүй боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Монголын иргэн болхоор барилдаж болох юм үү
Болж. Ямар муухай хумуус вэ. Арай дэндуу юм
INGEJ ERGUUTEJ YAWAKHAAR 7 BUUDLYN DOLJIN AWGAYGIIN BANKHAR BOLCHIKHOOD UTGUN UGAADAS SHAAJ YAWSAN NI DEER DEE