Азүмарюү эдгэрсэн ч барилдахгүй байж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Таманой дэвжээний жюүрёо зиндааны бөх Азүмарюү энэ сарын 19-нд шинжилгээгээр коронавирусний халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хэвтсэн. Манай бөх арав хоногт эдгэрээд 29-нд эмнэлгээс гарлаа.

Харин тэр тавдугаар сарын 9-нд Токиод эхлэх зуны тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Түүний багш Таманой ояката буюу озэки асан Точиазүма “Байдлыг харна. Мэдээж өөртэй нь ярилцана. Ер нь бол аль болох барилдуулахыг хичээх ч бэлтгэл дутуу, биеийн байдал гээд олон асуудал байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hishgee (66.181.161.102)  2025 оны 03 сарын 13

Сумо үздэг хүн чиний бодсоноос олон

1  |  0
зочин (192.82.69.80)  2025 оны 03 сарын 13

Энэ хэнд хэрэгтэй мэдээ вэ, энэ барилдах эсэх нь тийм сонин уу, одоо монголд сумо үздэг хүн тийм олон уу

1  |  1
Top