Д.Загдсүрэн агсны гэр бүл талархал илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, анагаах ухааны доктор /PhD/, спортын эмч Дэмчигжавын Загдсүрэн нь 2021 оны 04 дүгээр сарын 21-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын биеийн тамир, спортын салбар, Олимпын хөдөлгөөн, спортын анагаах ухааны салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.

Спортын нэрт зүтгэлтэн таалал төгссөнд ОУОХ, Азийн Олимпын Зөвлөл тэргүүтэй олон улсын байгууллага, хувь хүмүүсээс эмгэнэлийн захидал ирсээр байна.

Д.Загдсүрэн агсны гэр бүлээс уй гашууг хуваалцаж, сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүст талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top