Жолооны сургуульд явсан Какүрюү папараццид өртжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Мэргэжлийн сүмо бөхчүүдийг машин барихыг Сүмо бөхийн холбооноос хориглодог билээ. Учир нь холбоо тэдэнд цалин өгдөг тул бөхчүүд холбооны эд хөрөнгө гэсэн үг. Тиймээс жолоо барьж, эрүүл мэндээ эрсдэлд оруулж болохгүй.

Ёкозүна Какүрюү зодог тайлаад хэвлэлийн бага хурал дээр хамгийн түрүүнд машин жолоодох хүсэлтэй гэж хэлж байсан билээ. Ингээд тэр дороо л жолооны сургалтад суусан байна.

Манайх шиг алдартай хүн танил талаараа шууд үнэмлэх авна гэдэг ойлголт Японд үгүй.
 


Жолооны дадлага дээр гудамжаар тун удаан явж байсан аваргын машины ард түгжрэл үүссэн гэх. Хёого мужийн Аважи арлын зам дээр дадлага хийж байгаа аваргын зургийг FRIDAYデジタル сэтгүүлийн зурагчин буулгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top