Токио хотын Кита дүүргийн Үндэсний бэлтгэлийн төвд энэ сарын 1-нд эхэлсэн Японы жүдо бөхийн шигшээ багийн бэлтгэлийг халдварын тохиолдол илэрсний улмаас зогсоосноо Японы жүдо бөхийн холбооноос өнөөдөр зарлалаа.
Өргөтгөсөн бэлтгэлд оролцож байгаа бүх тамирчнаас өглөө нь шинжилгээ авсан бөгөөд үдээс хойш нэг тамирчны хариу эерэг гарчээ. Тус тамирчныг тусгаарлаж, бэлтгэлийг зогсоолоо. Харин нэрийг зарласангүй.
Тус цугларалтад Олимпын шигшээ багийн 7 тамирчин болон зургадугаар сард Унгарт болох ДАШТ-д оролцох шигшээ багийн нийт 19 тамирчин, 10 дасгалжуулагч оролцохоор очоод байсан бөгөөд 2-5-нд үндсэн бэлтгэл эхлэх ёстой байв.
Японы Засгийн газраас энэ сарын 11 хүртэл Токиод онц байдал зарлаад байгаа. Японы эрэгтэйчүүдийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Иноүэ өмнө нь “Онц байдал зарласан энэ үед цугларалт хийхээр боллоо. Токиогийн олимп болтол гуравхан сар үлдээд байгаа тул энэ цугларалтаар барилдаан, тактикийн бэлтгэл маш сайн хийх хэрэгтэй байгаа. Бүх хүнээс PCR шинжилгээ авч, гадаад ертөнцөөс холбоог бүрэн тасласан нөхцөлд бэлтгэл хийнэ” хэмээн ярьж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )