Энэ өдөр түүхэнд: Жигоро Каногийн 14 сургаал

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Жүдо бөх, Кодокан сургуулийг үндэслэгч Жигоро Кано 1938 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 4-нд Европоос Япондоо харих замдаа 77 настайдаа өвчний улмаас нас барсан юм.

Ингээд их багшийн сургаалаас толилуулж байна.

Та хэн нэгнээс илүү болох эсэх чинь чухал биш. Харин өчигдрөөсөө илүү болсон уу, үгүй юу гэдэг л чухал.

Хэрэв чи долоон удаа унасан бол найман удаа бос.

Нямбай бод, шийдмэг хөдөл.

Хэрэв хүний хөдөлмөр нийгэмд ач тусгүй бол тэр хүний амьдрал үр дүнгүй хоосон гэсэн үг.

Ганц буянтны сургаал олон хүнд нөлөөлж чаддаг. Нэг үеийн сайн эзэмшсэн аливаа зүйл цаашдаа зуу зуун үед өвлөгдөн үлддэг.

Сайн багшаар жүдо заалгасан хүн эх орноо хайрладаг, эр зоригтой хүн болон хүмүүждэг.

Жүдог үнэхээр ойлгохыг хүсвэл бэлтгэл хийж байгаа эмэгтэй хүнийг ажигла.

Хэзээ, хаана зогсохоо мэддэг бай.

Хүч чадлаа сайн үйлсэд зарцуул.

Ялчихаад бүү онгир, ялагдаад бүү нугар, жаргаж байхдаа сонор сэрэмжээ бүү алд, аюултай байдалд ороод бүү ай, урагш сонгосон замаараа л яв.

Өөрийгөө ажигла, өдөр тутмын амьдралын учир шалтгааныг ажигла, бусдыг ажигла, эргэн тойрондоо байгаа бүх зүйлийг анхааралтай ажигла.

Баярлаж хөөрөх, урам хугарч гутрахын яг дунд амьдар. Хэт зүтгэх, залхуурах хоёрын яг дунд бай. Бардам онгироо, аймхай хулчгар хоёрын яг дунд бай.

Өөрийн боломжийг өрсөлдөгчийнхөө боломжтой харьцуулж сур.

Жүдо бол бие, сэтгэлээ хамгийн үр дүнтэй ашиглах аргад хүрэх зам юм. Жүдогийн мөн чанар нь бие сэтгэлээ шаргуу бэлтгэлийн дүнд хатуужуулж, довтлох, хамгаалах урлагийг эзэмшихэд оршино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top