Жүдо: Казань Их Дуулга тэмцээний хуваарь

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Маргааш ОХУ-ын Татарстанд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн эхлэх гэж байна. Их Дуулга тэмцээн нь чансаагаар олимп, ДАШТ, Мастерс тэмцээний дараа ордог тэмцээн. Тийм болохоор шагнал, чансааны оноо ч өндөр.

Их Дуулга тэмцээний аварга бөх шагналын 5000 евро, чансааны 1000 оноо авах бол мөнгөн медальт бөх 3000 евро, 700 оноо, хүрэл медаль 1500 евро, 500 чансааны оноо аваад нутагтаа буцна. Казаньд болох Их Дуулга тэмцээн нь олимпын наадам, дэлхийн аваргын тэмцээний өмнөх сүүлийн том тэмцээн гэдгээрээ онцлог. Мөн үзэгчтэй явагдана.

Энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 79 орны 409 жүдоч оролцох бөгөөд сугалаа өнөөдөр явагдана. Оролцогчдын нарийн тоо сугалаагаар гарна. Одоогоор олимпын аварга Тина Трстеняк (Словен), Идалис Ортис (Куба), дэлхийн хошой аварга Үта Абэ (Япон), дэлхийн аварга Саги Муки (Израиль), Неманья Майдов (Серби), Мириам Ропер (Панам) нар мэдүүлгээ өгөөд байна. ОХУ зохион байгуулагч орны хувиар жин тус бүрт дөрвөн бөх оролцуулах эрхээ эдэлж, 28 эрэгтэй, 27 эмэгтэй тамирчны нэрийг бүртгүүлсэн байна.

Манай тамирчид энэ удаад оролцохгүй болжээ. 

Kazan Judo Grand Slam 2021 УБ цагаар

5-р сарын 5, Лхагва

15.00 - Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 60, 66кг; Эмэгтэй - 48, 52, 57кг.

22.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 60, 66кг; Эмэгтэй - 48, 52, 57кг.

5-р сарын 6, Пүрэв

15.00 – Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 73, 81кг; Эмэгтэй - 63, 70кг.

22.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 73, 81кг; Эмэгтэй - 63, 70кг.

5-р сарын 7, Баасан

15.30 – Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 90, 100, +100кг; Эмэгтэй - 78, +78кг.

22.00 – Финалын барилдаан: Эрэгтэй - 90, 100, +100кг; Эмэгтэй - 78, +78кг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.191) 2021 оны 05 сарын 05

Монголын жудо уналтад орсон, энерцээрээ олимпын хэдэн эрх авах л байх, холбоонд шинэчлэл хэрэгтэй ямарч чадваргуй Женко, тууний тавиулуудаас салахгуй бол челеетийнхний араас нохойн замаар орох бух нехцел бурдчихээд л байна даа, женко маягийн спортын менежментийн неец одоо дуусч мухардсан

1  |  2
Top