“KING TUG” -ийн тулааны тов тодорлоо

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG”  Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа  2021 оны тавдугаар сарын 29-нд Калифорниа мужийн Карсон хотын Dignity Health Sports Park цэнгэлдэх хүрээлэнд хийхээр товлогдлоо. Тулааныг Америкийн SHOWTIME телесуваг шууд дамжуулах ажээ.

“King Tug” Н.Төгсцогт 2015 онд мэргэжлийн бокст орсноосоо хойш 13 тулаан хийснээс 12-д нь ялалт( 9 КО) байгуулан, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө АНУ-ын Гэри Рассельтай 2020 оны хоёрдугаар сард тулалдан оноогоор ялагдсан билээ.

Харин өнгөрөгч 2020 оны есдүгээр сард  World Boxing Council-ийн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөө( title eliminator) тулаанд ялалт байгуулсан Төгсөө чансаагаараа эдүгээ жиндээ хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Төгсөө маань энэ удаа Мексикийн “El Venado” ( испаниар “Буга”) хочит Луис Альберто Лопес Варгастай тулалдах юм. Мексик боксчин IBF ( International  Boxing Federation) холбооны 57,2 кг-ийн жинд чансаагаараа наймд бичигдэж байгаа бөгөөд мэргэжлийн рингэнд 21 ялалт(11КО) байгуулж, 2 удаа ялагдсан, энэ жил 27 настай , 163  см өндөртэй , гарын алд 169 см ажээ.

Энэ жингийн дэлхийн аварга Гэри Расселиас манай Төгсөө “ даагаа нэхэх” болзлоо хэдийнэ биелүүлсэн ч Рассель тулаан хийлгүй яг нэг жил, гурван сар боллоо. Тэрбээр өөрийн дээд жингийн  бусад холбооны дэлхийн аваргуудыг тулаанд дуудсан болж, арга саам хийсээр байгаа тул WBC холбооноос түүнийг доод жингээс дэвшин орж ирсэн Мексикийн Рей Варгастай  (34-0) тулалд хэмээн шахаж байгаа. Хэрэв Гэри тулалдахгүй  гэвэл чансааны нэг, хоёрдугаарт бичигдэж буй Рей Варгас,манай Төгсөө хоёрыг “interim champion”  буюу түр зуурын аваргын бүсийн төлөө ч тулалдуулж болзошгүй юм. Ямар ч тохиолдолд тулаан байнга хийж байх нь хичнээн чухал болохыг Төгсөөгийн  Рассельтай хийсэн тулаанаас харагдсан болохоор Луис Альберто Лопестой хийх тулаан цаг үеээ жинхэнэ олсон тулаан болох нь ээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sda(162.158.167.174) 2021 оны 05 сарын 07

sda ahiad shaalguulna doo azgui sda, umnu n 500$ ene durak deer bet taviad aldsan

0  |  0
Shar tokhoi (141.101.96.19) 2021 оны 05 сарын 06

Deelnii chini tsakhiig chngakhan mushgaad bna shyy.Khamtadaa yalnaa.Yankuudiig shaj ungaagadal baigaarai .Mongol khyn shurmusteiguu kharyylnaa.Uvus idej ussun khyn borts idej ussun khyn 2 yamar baidagiig kharyylaad ug sain bodoj taivan l bna shyy.

0  |  0
zhochin(51.15.113.84) 2021 оны 05 сарын 06

uragshaa

0  |  0
Top