Озэки асан Барүтог Монголд урилаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Монгол, Эстонийн хооронд 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 30 жилийн ой тохиож байна.

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Эстони Улсын 14 дүгээр парламентын гишүүн, парламент (Риигикогү) дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга Кайдо Хөөвелсон-той цахим уулзалт хийлээ.

Кайдо Хөөвелсон нь бидний сайн мэдэх Үлэмж биет озэки Барүто билээ. Тэрээр 2013 онд зодог тайлж, холимог тулаанд орсон. Дараа нь нутагтаа харьж, 2018 онд Эстоний Eesti Keskerakond намт элсэж, сонгуульд өрсөлдөн, 2019 оны 3-р сард парламентын гишүүн болсон юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг энэ онд хоёр улсын хувьд түүхэн ойн жил тохиож байгааг онцлоод цар тахлын нөхцөл байдал сайжирмагц ноён Кайдо Хөөвелсон тэргүүтэй парламентын гишүүдийг Монгол Улсад айлчлахыг урив.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.140) 2021 оны 05 сарын 07

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж нэг үг байдагсан.

0  |  0
Zochin(103.212.116.201) 2021 оны 05 сарын 06

Hulgaich novshiig yah ve. Zailaacheee

0  |  0
Top