Чөлөөт бөх: ОХУ, Ираны баг Токиод бүрэн бүрэлдэхүүнээр барилдана

2021 оны 05 сарын 07

Өчигдөр Болгарын нийслэлд олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр болж, эрэгтэйчүүдийн үлдсэн 12 эрхийн эзэд тодорлоо. Эрэгтэй 57 кг-д манай Э.Бэхбаяр эрхээ авсгаар манй эрчүүд Токиод 57, 65, 125 гэсэн гурван жинд зодоглох боллоо.

Хүнд жинд Сергей Козырев ОХУ-ын үлдээд байсан ганц эрхийг авч өгсөн бол америкчууд мөн ганц эрхийн төлөө тэмцээд чадсангүй. Жордан Оливер Европын аварга, ДАШТ-ий медальт Польшийн Магомедмурад Гажиевт ялагдсан. Ийнхүү Токиогийн эрэгтэй чөлөөт бөхөд Иран, ОХУ гэсэн хоёр орон л бүрэн бүрэлдэхүүнээр бүх жинд барилдах болж байна. Дэлхийн аварга Юки Такахаши (57кг), Такатани (86кг) нар финалд шалгарснаар Япон улс Токиод дөрвөн бөхөө сойно.

Олимпын эрхийн дэлхийн тэмцээний финалд шалгарсан бөхчүүд

57 кг. Юки Такахаши (Япон) – Э.Бэхбаяр (Монгол)

65 кг. Георгиос Пилидис (Грек) – Магомедмурад Гажиев (Польш)

74 кг. Васыль Михайлов (Украин) – Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)

86 кг. Сохсүке Такатани (Япон) – Борис Макоев (Словак)

97 кг. Абрахам Коньедо Руано (Итали) – Альберт Саритов (Румын)

125 кг. Сергей Козырев (ОХУ) – Сумит Сумит (Энэтхэг)

Олимпын эрх авсан орнууд

57 кг. ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серби, АНУ, Колумби, Болгар, Армен, Алжир, Гвинея-Бисау, Узбекистан, Хятад, Монгол, Япон.

65 кг. ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол, Куба, Аргентин, Армен, Азербайжан, Тунис, Сенегал, Киргиз, Иран, Грек, Польш.

74 кг. ОХУ, Итали, АНУ, Казахстан, Япон, Польш, Пуэрто-Рико, Куба, Азербайжан, Гүрж, Египет, Гвинея-Бисау, Узбекистан, Иран, Украин, Беларусь.

86 кг. Иран, Энэтхэг, ОХУ, Швейцар, Колумби, Сан-Марино, АНУ, Перу, Беларусь, Турк, Алжир, Нигер, Узбекстан, Хятад, Япон, Словак.

97 кг. ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан, Куба, Канад, Беларусь, Турк,  Алжир, Тунис, Иран, Узбекистан, Итали, Румын.

125 кг. Гүрж, Турк, Украин, Хятад, Косово, Иран, АНУ, Канад, Герман, Беларусь, Алжир, Египет, Казахстан, Монгол, ОХУ, Энэтхэг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хайран нэр хүнд зард(172.69.252.134) 2021 оны 05 сарын 10

Эрх авсан ч олимпод очоод шалны алчуур болоод л дуусдаг учир яг медаль авах легионер Дагестан Буриад өөр шилдгүүд уриа!!!!

1  |  0
Зочин (172.69.252.140) 2021 оны 05 сарын 08

125 д манайхаас Лхагвагэрэл орох болсон биздээ. Сайн үзэх байх шүү

0  |  0
Zochin(172.69.252.142) 2021 оны 05 сарын 08

Manaihan 74 kg yg ni yawaad baidag bish biluu. Ene ydaa barsangui bololtoi.

0  |  0
Top