Монгол, ОХУ, Япон, АНУ, Хятадын баг Токиод бүрэн бүрэлдэхүүнээр барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 08

Өчигдөр Болгарын нийслэлд олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан болж, эмэгтэйчүүдийн үлдсэн 12 эрхийн эзэд тодорлоо. ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд зургуулаа буюу түүхэндээ анх удаа бүтэн багаараа оролцохоор болов.

ОХУ-ын гурван бөх шигшээд шалгарснаар ОХУ 2008 оноос хойш анх удаа бүтэн багаар оролцох болсон бол Япон, АНУ, Хятад мөн бүтэн багаа Токиод илгээнэ.

Олимпын эрхийн дэлхийн тэмцээний финалд шалгарсан бөхчүүд

50 кг. Сема Сема (Энэтхэг) - Лусия Йепез Гузман (Эквадор)

53 кг. Андреа Ана (Румын) - Ольга Хорошавцева (ОХУ)

57 кг. Матильда Ривьер (Франц) - Вероника Чумикова (ОХУ)

62 кг. Х.Болортуяа (Монгол) - Любовь Овчарова (ОХУ)

68 кг. Элис Манолова (Азербайжан) - Мими Христова (Болгар)

76 кг. Ясмин Адар (Турк) - Алла Белинская  (Украин)

Олимпын эрх авсан орнууд

50 кг: Азербайжан, Румын, Казахстан, ОХУ, Украин, Хятад, Куба, АНУ, Болгар, Турк, Тунис, Нигер, Япон, Монгол, Энэтхэг, Эквадор.

53 кг: Хойд Солонгос, Япон, Хятад, Энэтхэг, Грек, Польш, Беларусь, Швед, Куба, АНУ, Камерун, Гуам, Монгол, Казахстан, Румын, ОХУ.

57 кг: Япон, Хятад, Нигер, Беларусь, Польш, Молдав, Болгар, Украин, Мексик, АНУ, Тунис, Гвиней, Монгол, Энэтхэг, Франц, ОХУ.

62 кг: Киргиз, Болгар, Япон, Швед, Унгар, Хойд Солонгос, Украин, Латви, Бразил, АНУ, Тунис, Нигер, Хятад, Энэтхэг, Монгол, ОХУ.

68 кг: АНУ, Швед, Монгол, Герман, Украин, Япон, ОХУ, Франц, Канад, Куба, Нигер, Египет, Хятад, Киргиз, Азербайжан, Болгар.

76 кг: АНУ, Япон, Герман, Эстони, Хятад, Казахстан, ОХУ, Беларусь, Канад, Бразил, Египет, Тунис, Монгол, Киргиз, Турк, Украин.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.142.86) 2021 оны 05 сарын 10

Манай эмэгтэй баг дэлхийд эхний 3 орохоор хүчтэй баг байгаа бэлтгэл сургуулийн таруулаад Токиод очиход нэжгээд медаль авах боломж хангалттай байгаа Риогийн олимпод супер амжилт гаргах гээд хэт их өндөр ачаалалтай бэлтгэл хийгээд сэргэлт авьж чадаагүй ялагдсан(цөмөрсөн ) байсан\n

0  |  0
Mbat(192.82.64.77) 2021 оны 05 сарын 10

Mundag bna amjilt husen huleej bna

0  |  0
зочин(66.181.161.82) 2021 оны 05 сарын 10

Амжилт

0  |  0
Зочин(172.68.155.164) 2021 оны 05 сарын 09

Өмнө нь Олимпд манай эмэгтэйчүүд бүтэн багаараа орж бсан шүү! жаахан судалж бгаад бичиж байл даа.

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 05 сарын 08

Баяр хүргие. Амжилт хүсье.

0  |  0
тамгаа(172.69.252.142) 2021 оны 05 сарын 08

амжилт хүсье

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 05 сарын 10

За за, мундаг юм аа, бугдэнд нь гавьяат, гавьяаттайд нь ардын цол олго, улс орны хегжилд туй ч нэмэргуй баахан сул цалинтнууд нэмэгдэг, хуухнууд юм чинь арай ч хун алаад, хурээ талаад Тувшинбаярдаад байхгуй байлгуй

2  |  2
Top