“Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадмын аварга, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Болгарт болж байгаа Олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан билээ. Тэрээр энэ тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.
57 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөсөн Э.Бэхбаяр хоёр дахь тойрогт Украины Тарас Марковичийг 14:0-ээр яллаа.
Хоёр дахь барилдаандаа Италийг Гиви Давидовиг 3:2-оор ялсан.
Хагас шигшээд Европ тивийн 3 удаагийн аварга Азербайжаны гүрж гаралтай бөх Георгий Эдишерашвилиг 6:2-оор яллаа.
Финалд ДАШТ-ий алт, хүрэл медальт Японы Юки Такахашитай хүч үзэж, барилдаанаа дуусгалгүй япон бөхөд ялалт өгсөн.
Сэтгэгдэл ( 1 )
Харлаа харлаа, Дориун цайвар сенегал байна ш дээ энэ чинь