Олимпын эрх өвөртөлсөн Х.Болортуяагийн барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

“Токио-2020” зуны олимпын наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлийн буюу Дэлхийн тэмцээн Болгарын нийслэл Софид явагдаж байна.

Манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг, нийт таван тамирчин илгээснээс хоёр олимпын эрхтэй, хос мөнгөн медальтай эх орондоо ирэхээр боллоо.

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд үзүүрлэсэн бол ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-д мөнгөн медаль хүртэв.
 

Ийнхүү Токиогийн зуны олимпын XXXII наадамд манай улс чөлөөт бөхийн төрөлд есөн (эрэгтэйчүүдийн 57, 65, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг) тамирчнаа илгээхээр болов.

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Геричийг цэвэр ялсан.
 

Шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррерад 1:6-гаар ялагдаж яваад ард нь гарч, хоёр оноо аван, тэндээсээ дамжиж өрсөлдөгчөө даралтад оруулан ялалт байгуулав.
 


Хагас шигшээд Беларусийн Вероника Ивановад 1:9-өөр хожигдож яваад өрсөлдөгчөө цэвэр дарж, олимпын эрхээ авсан.
 


Финалд ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч барилдаагүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.158.119.119) 2021 оны 05 сарын 09

Mundag bna shu. Tseber daraa l daraa l yabtsiim banshd ... finald yagaad barildaaguin bol

0  |  0
Top