Казанийн "Их Дуулга"-д оролцсон Японы багаас халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Энэ сарын 5-7-нд ОХУ-ын Казаньд явагдсан жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээнд оролцоод нутагтаа ирсэн Японы шигшээ багаас коронавирусний халдвар илэрчээ.

Японы жүдо бөхийн холбооны мэдээлснээр нэг жүдочоос халдвар илэрсэн бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэж, багийн бусад гишүүдийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлахыг үүрэг болгожээ.

Казанийн "Их Дуулга"-д Японоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Фүна Тонаки, 52 кг-д Абэ Үта, 70 кг-ын жинд Арай Чизүрү, эрэгтэй 90 кг-ын жинд Мүрао Санширо нар барилдаж, 3 алт, 1 хүрэл медальтай эх орондоо ирсэн. Тэмцээний үеэр өгсөн 5 шинжилгээ, ОХУ-аас хөдлөхийн өмнө өгсөн нэг шинжилгээний хариу бүгд сөрөг байсан ч "Ханэда" нисэх буудалд буугаад шинжилгээ өгсөн нэг тамирчны хариу эерэг гарсан байна.

Казаньд энэ сарын 9-14-нийг хүртэл олон улсын хамтарсан бэлтгэл явагдаж байгаа. Гэвч халдвар илэрсний улмаас тус бэлтгэлд оролцохоор төлөвлөж байсан 100 кг-ын Харасава Хисаёши, Аарон Вольф, 81 кг-ын Таканори Нагасэ нар ОХУ-д очихоо больж, Оно Шёохэй ганцаараа Казанийг зорьсон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(162.158.118.60) 2021 оны 05 сарын 10

Энэ орнуудын тамирчид вакцин хийлгэсэн вирус тараагч нар болно

0  |  0
Zochin(162.158.119.159) 2021 оны 05 сарын 10

manaihad orooguin bolj dee.

1  |  0
Нэг(162.158.119.195) 2021 оны 05 сарын 10

Орос казак узбек бүгд адилхан халдварын голомт шинжилгээг бол сөрөг гаргаад явуулчихна

0  |  0
Top