Монголын боксчид Чехийн тэмцээнд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Бүгд Найрамдах Чех улсын “Усти-над-Лабем” хотноо зохиогдсон “Гран-При” олон улсын тэмцээнд оролцсон Монголын боксын Үндэсний шигшээ багийн ширэн бээлийтнүүд хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр НЭГДҮГЭЭР байр эзлэлээ гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Алтан медаль:

57 кг ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин О.Есүгэн /Алт/

63 кг ҮШБ, ШШГЕГ "Сүлд" спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар /Алт/

Мөнгөн медаль:

51 кг ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг /Мөнгө/

52 кг ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхмандах /Мөнгө/

56 кг ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин "Х.Энх-Амар /Мөнгө/

75 кг ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин О.Бямба-Эрдэнэ /Мөнгө/

Хүрэл медаль:

63 кг ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин Б.Чинзориг /Хүрэл/

69 кг ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин Б.Мишээлт /Хүрэл/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.179.236) 2021 оны 05 сарын 10

Манай хэд үнэхээр сайн байв уу, тэмцээний чанар чансаанд асуудал байв уу гэдгийг ирэх өдрүүд тодорхойлоод өгөх биз ээ

0  |  0
Top