Майкл Жорданы майк $1,38 саяар зарагдав

2021 оны 05 сарын 10

Домогт Майкл Жорданы өмсгөл спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдаж, рекорд тогтоолоо.

Майклын NCAA-гийн 1982/1983 оны улиралд Хойд Каролины багт тоглож байх үеийн майк Heritage Auctions-ий дуудлага худалдаагаар 1,38 сая ам.долларын үнэ хүрсэн байна. 1982/1983 улиралд Хойд Каролины баг NCAA-гийн финалд Хьюстоны их сургуулийн багийг 54:52 ялж байлаа.

Өмнөх рекордыг мөн Майкл Жордан тогтоож байсан бөгөөд түүний 1986/1987 улирлын Чикаго Буллз багийн 23 дугаартай өмсгөл 480 мянган ам.доллароор зарагдаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top