Өнгөрсөн Хаврын тэмцээний үеэр зодог тайлсан ёкозүна Какүрюү өчигдөр Токиод эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээний эхний өдөр оякатагийн анхны ажлаа хийлээ.
Ояката Какүрюү "Кокүгикан" ордны хамгаалалтад гарсан байна.
Үдээс хойш нь Сүмо бөхийн холбооны юүтүүб сувгаар эхний өдрийн барилдааныг тайлбарлаж, өдрийг тун завгүй өнгөрөөжээ.
Какүрюү ояката энэ сарын 16-нд NHK телевизээр Зуны тэмцээний найм дахь өдрийн барилдааныг тайлбарлана.
Сэтгэгдэл ( 0 )