ХАКҮХО АВАРГЫН ЭМЧ: Би одоо чадах бүхнээ хийж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Ёкозүна Хакүхо хүнд гэмтлийн улмаас тавдугаар сарын Зуны тэмцээнд барилдахгүй гэдэг өнгөрсөн гуравдугаар сард тодорхой болсон.

Их аварга баруун өвдөгний хуучин гэмтлээ сэдрээсний улмаас Хаврын тэмцээний гурав дахь өдөр тэмцээнээс гарсан. Тэмцээний үеэр хагалгаа хийлгэж, одоо нөхөн сэргээх эмчилгээнд ороод байгаа билээ.

Хакүхогийн гэмтлийн талаар "Спортс Хочи" сонины сурвалжлагч мэс заслыг гардан хийсэн эмч Сүгимото Казүтакатай уулзан ярилцжээ.
 


-Хаврын тэмцээний өмнө Хакүхо аварга гэмтлээ сэдрээсэн байсан уу?

-Үнэнийг хэлэхэд гуравдугаар сарын тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө байдал маш муу байлаа. Өвдгөнд нь ус хуралдаж, соруулан аваад байхад дахиад хуралдана. Ус нь мөгөөрсний хэлтэрхий ихтэй. Мөгөөрөс урагдсан гэдгийг би мэдэж байсан. Өдөр бүр мэдээ алдуулагч тариад өвдөгний дотор талыг угааж, мөгөөрөс, ясны хэлтэрхий, хаягдал, цус, үрэвслийг гадагшлуулсаар ямар ч гэсэн хөдөлдөг болсон.

-Нэгдүгээр сарын тэмцээний өмнө аварга коронавирусний халдвар авсан. Хакүхогийн  дасгалжуулагч Ооба Томонари үрэвсэл эдгэрэхгүй удаж байгаад их гайхаж байна гэж байсан. Коронавирус нөлөөлсөн үү?

-Корона тусаад эдгэсэн ч үе мөчний үрэвсэл нь эдгэрэхгүй байгаа хүн олон бий. Яагаад ч юм ус хуралдаад л. Би эхлээд хөдөлгөөн дутагдсанаас болов уу гэж бодож байтал тамирчин биш энгийн хүнд ч энэ шинж тэмдэг ажиглагдаж байсан болохоор коронавирусний нөлөө байна гэж дүгнэсэн.

-Гэхдээ аварга Хаврын тэмцээнд зодоглосон...

-Хаврын тэмцээнд барилдахаа болих гэж бодсон үе бол бий. Гэхдээ Хакүхо 2011 оны гуравдугаар сарын 11-ний тэр нэгэн байгалийн гамшгийн талаар их гүнзгий бодолтой хүн. Барилдаж, түрүүлэх ёстой гээд л. Гэхдээ энэ удаад үнэхээр өвдөгний гэмтэл зодог тайлж магадгүй хэмжээний айхтар байсан.

-Хоёр дараалж даваад гурав дахь өдөр нь барилдаагүй шүү дээ?

-Тэмцээний эхний өдөр өвдөгний усыг соруулж авсан. Хоёр дахь өдөр нь давчихаад суухад өвдөг нь нугарч өгөөгүй. Өвчин намдаагч тариад үргэлжлүүлэн барилдаж болох ч тэгвэл ёстой Хаврын тэмцээнд зодог тайлах болох байлаа. Хамаагүй барилдвал өвдөг байхгүй болно. 15 өдөр ялаад байна гэсэн баталгаа байхгүй. Өвчин намдаагчаар өвчингүй болгож болох ч хөдөлж өгөхгүй бол ялахгүй шүү дээ. Шөнийн нэг цаг хүртэл Миягино ояката, Хакүхо аваргатай гурвуулаа ярилцлаа. Бэртлээ дахин нэг сайн эмчлээд барилдах уу, энэ тэмцээнд үхэх, сэхэхээ үзэх үү? Түүнд энэ хоёроос өөр сонголт байгаагүй.

-Хакүхо эргэлзэж байв уу?

-Барилдах тал дээр бол Хакүход эргэлздэггүй. Гэхдээ ялагдаад зодог тайлах хүсэл байхгүй. Тэгэхээр ялж зодог тайлахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Хаврын тэмцээнд хоёр өдөр ялаад байгаа тул одоо зодог тайлах уу? Эсвэл гэмтлээ дахин нэг эдгээгээд барилдаж, даваад зодог тайлах уу? Тэр шөнө бид мэс засалд орох хэрэгтэй гэж шийдсэн. Харин Хакүхо “Ялж давахаар зодог тайлах хүсэлгүй болж магадгүй шүү” гэж хэлж байлаа.

-Гуравдугаар сарын 19-нд дурангийн мэс засалд орсон. Хагалгаанаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Одоо байдал ямар байна?

-Одоо байдал хэвийн байгаа. Гэхдээ Хакүхо хөдөлгөөнгүй амрах хэрэгтэй байна. Хаврын тэмцээнээс гарсныхаа хоёр хоногийн дараагаас л хүчний бэлтгэл хийгээд сууж байсан. “Та мэс засал хийгээд, намайг эдгээчихнэ шүү дээ. Хагалгааны дараа 2-3 хоног хөдөлж болохгүй тул тэр өдрийнхөө бэлтгэлийг одоо хийж байна” гэж тэр хэлсэн. Дөрөвдүгээр сарын 21-нд MRI шинжилгээ хийхэд яс мөгөөрс нөхөн төлжиж эхэлсэн байсан. Хакүхо ч их баярласан.

-Бэлтгэл дээр дохёны мэдрэмжээ сэргээх гэж алхаж эхэлсэн гэж сонссон.

-Эхлээд нөхөн сэргээх эмчилгээ хийнэ. Дараа нь бэлтгэл, тэгээд барилдах гэсэн дарааллаар эмчилгээ явагдаж байгаа. Өвдгөнд ачаалал өгөхгүй бэлтгэлийг 14 хоног хийгээд, бага багаар ачаалал өгнө. Олон жил барилдсан болохоор аваргын бие элдэв гэмтэл их. Барилдааны бэлтгэлийг зургаадугаар сараас эхлэхээр төлөвлөж байгаа. Нагоя башё эхлэхээс 21 хоногийн өмнө барилдаж эхэлбэл амжилт гэж би үзэж байгаа.
 


-Яагаад заавал долоодугаар сарын тэмцээнд барилдана гэж шийдэв? Есдүгээр сард байж болох байсан биш үү?

-Есдүгээр сард барилдах зорилго тавьбал Хакүхогийн сэтгэл зүй маш хүнд байх байсан. Бараг даахгүй байх байсан болов уу. Есдүгээр сар хүртэл эмчлүүлээд барилдана гэсэн бол Хакүхо зодог тайлах байсан ч байж магадгүй. Түүний зан аашийг мэддэг болохоор би долоодугаар сард барилдах зорилго тавьсан. Гэхдээ анагаах ухаан, эмнэлгийн шинжлэх ухааны үүднээс хэлэхэд долоодугаар сарын тэмцээнд барилдаж чадвал үнэхээр гайхамшиг шүү гэдгийг би хэлсэн.

Хакүхогийнх шиг гэмтэл эдгэртлээ бүтэн жил зарцуулдаг. Долоодугаар сард Нагоя башёд 100 хувь эдгэрээд барилдана гэж би хэлж чадахгүй. 85 хувь байх болов уу. Тийм болохоор би одоо чадах бүх зүйлээ хийж байна. Дээр нь Хакүхогийн бие, сэтгэлийн хүч зэрэг олон зүйлд найдан, долоодугаар сарын тэмцээнд барилдуулна гэсэн зорилго тавсан юм.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.117.84) 2021 оны 05 сарын 24

Hakuho duud amjilt husue. 7r sard gemtlee nileen edgeegeed, beltgelee sain bazaaj amjilttai sain barildaarai.

3  |  0
Зочин(66.181.191.89) 2021 оны 05 сарын 24

Сайхан аварга минь хурдан эдгэж амжилтаа баталгаажуулж нэр төртэй сэтгэл хангалуун зодог тайлаарай

2  |  0
өмхий монгол(66.181.191.241) 2021 оны 05 сарын 24

энэ лэлхий дээрх хамгийн балайр ард түмэн бол монголчууд тэд хүний амжилт алдар хүндийг гэр бүл үндэс угсаагаар хэмждэг, өөрсдөө хүрж чадахгүй охгилд хүрсэндээ аиаархаж бүүр хоол илэж чадахгүй болтлоо атаархдаг Хакухо чи бол монгол түмний алдарт хүү дахин давтагдашгүй сумо энийгээ нэгэнт харуулсан агуу монгол

3  |  0
Япон (192.82.67.15) 2021 оны 05 сарын 24

Японы спортоор хичээллэдэг Япон улсын иргэн Япон гэр бүлтэй үр удам нь Японд амьдрана.

3  |  1
Сүхээ(66.181.188.39) 2021 оны 05 сарын 24

Амжилт аврага чаднаа

1  |  0
Одоо хангалттай(178.197.217.150) 2021 оны 05 сарын 24

Та одоо эрүүл мэндээ бодоо, хөлөө бод, чамлахын аргагүй өндөр амжилтад хүрсэн.

1  |  0
Jjj(49.195.130.185) 2021 оны 05 сарын 24

Sain ehnertei hun bainalee

1  |  0
Зочин(103.229.121.223) 2021 оны 05 сарын 24

Энэ муу урвагч одоо хэнд хамаатай юм сда. Япон эмийн салтаанд толгойгоо мэдүүлсэн арчиагүй гөлөг.

0  |  6
J.Gantulga (192.82.68.113) 2021 оны 05 сарын 24

Olimp amjilt

2  |  0
Kkkk(66.181.161.53) 2021 оны 05 сарын 24

Ali bolgoniig guitseedgiin zodog tailaad tuv aimagt ner devsheed uix-d suuxgui yu daa

1  |  1
zochin(43.242.243.120) 2021 оны 05 сарын 11

Zodog tail

0  |  0
Zochin(59.153.112.99) 2021 оны 05 сарын 24

Hakuho avarga 7 sard turuulnee amjilt 50 turuulj zodog tailaarai

5  |  1
genemaa(150.129.141.175) 2021 оны 05 сарын 24

sain hunii ur suutei guunii unaga hakuho hurdan edgeerei olimp oirtoj bna

2  |  0
зочин(66.181.179.236) 2021 оны 05 сарын 11

Одоо зодог тайлсан дээр байхаа, хүрч болох бүхэнд л хүрлээ, авах боломжтой бүхнийг л авлаа, одоо хэнд юу нотлоно гэх вэ больсон нь дээр, шунал ихэдвэл шулам гэлцдэг нь хоосон үг ч биш байх, шунал гэдгийг энд зөвхөн эд мөнгөний шунал гэдэг талаас нь хэлсэнгүй ээ

3  |  3
Монгол бөх(202.126.89.150) 2021 оны 05 сарын 24

тэвч дүү минь! бүрэн эдгээд 9р сард барилд гэх бна

2  |  1
Зочин(203.91.115.55) 2021 оны 05 сарын 24

Эх орноосоо урвахаар юм юм л болдог юм аа. Япон хүн бидэнд ямар хамаа байна.

5  |  12
Эрдэнэ(103.212.118.217) 2021 оны 05 сарын 24

бие ээ бодоо угаасаа их аврага элдэв коммент битгий унш ихэнх нь шизотой юмнууд хүн хаана амьдрах хэнтэй суух яаж амьдрах нь тухайн хүний л асуудал чи бол түүхэнд бичигдэх их аврага

8  |  0
иргэн(66.181.177.109) 2021 оны 05 сарын 24

ЭЭ аварга минь монгол хонины сүүлний тосоо шар тостойгоо ээлжилж түрхээд япон иллэг массаж хөдөлгөөнтэй нь хослуулж байгаад эдгээ л дээ. Халхын сайхан хүү шүү дээ

7  |  1
Top