Монгол хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Унгарын хөлбөмбөгийн дээд лигийн медальтнууд тодорлоо. Лигт алдарт Френцварош баг түрүүлж, Пушкаш Академи баг хоёрт, Видеотон баг гуравт шалгарлаа.
 

Монгол улсын үндэстний шигшээ багийн довтлогч Ганболдын Ганбаяр Пушкаш Академийн багийн бүрэлдэхүүнд Унгарын дээд лигийн тэмцээнд МӨНГӨН медаль хүртлээ. Монголын мэргэжлийн хөлбөмбөгч гадаадын дээд лигээс анх удаа мөнгөн медаль авч байгаа нь энэ.

Ирэх улирал Френцварош баг Аваргуудын лигт хүч сорих бол Пушкаш Академи, Видеотон багууд Европын лигт оролцох юм.

МХБХ-ноос 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд одоогийн байдлаар Монголын 10 гаруй хөвгүүд хамрагдаж, эхнээсээ үр шимээ өгсөөр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.57.95.63) 2024 оны 01 сарын 16

Баяр хүргэе

1  |  0
Баяраа(192.82.74.202) 2021 оны 05 сарын 11

Браво!

0  |  0
Top