“Токио 2020” олимпын тэтгэлэг гардууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

“Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, Олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.

МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоодтой хамтран судласны эцэст 8 спортын төрлийн 17 тамирчин тэнцэж, олимпын тэтгэлгийг авах эрхтэй болсон.

Үүнд:

Д.Сумьяа – жүдо

Г.Одбаяр – жүдо

Л.Отгонбаатар – жүдо

Ё.Басхүү – жүдо

О.Гүндэгмаа – буудлага

Ц.Анударь – буудлага

Э.Даваахүү – буудлага

Б.Чинзориг – бокс

М.Намуун – бокс

Э.Бэхбаяр – чөлөөт бөх

Т.Тулга – чөлөөт бөх

А.Батцэцэг – чөлөөт бөх

С.Цэрэнчимэд – чөлөөт бөх

П.Тэмүүжин – таэквондо

Д.Гантулга – хөнгөн атлетик

Ж.Гантөгс – байт харваа

М.Анхцэцэг – хүндийг өргөлт

Эн.эхүү хөтөлбөрт хамрагдсан тамирчин нь тухайн Спортын холбоо, МҮОХ, ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэж байгаа.

Сард 415 ам.доллар буюу тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 доллар, холбооны үйл ажиллагаанд 26, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байгаа.

Хөтөлбөр нь 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд Токиогийн олимпын наадам хойшилсонтой холбоотойгоор гэрээ нэг жилээр сунгагдаж, 2021 оны наймдугаар сар хүртэл үргэлжлэх боломжтой болсон.

“Рио 2016” олимпын өмнө спортын 7 төрлийн 17 тамирчин энэ хөтөлбөрт хамрагдаж байлаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top