Н.Төгсцогт тулааныхаа телевизийн эрхийг үнэгүй өгнө

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG”  Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа  2021 оны тавдугаар сарын 29-нд Калифорниа мужийн Карсон хотын Dignity Health Sports Park цэнгэлдэх хүрээлэнд Мексикийн “El Venado” (испаниар “Буга”) хочит Луис Альберто Лопес Варгастай тулалдах билээ.

Н.Төгсцогт тулааныг дамжуулах эрхийг Монголын телевизэд үнэгүй өгөх болсноос зарлалаа.

Тэрээр “Сайн байцгаана уу? Элэг нэгт Монголчууд Та бүхэндээ Зуны тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг хүргэе!

Мэргэжлийн боксын рингэн дэх 14 дэх тулаан маань болоход 18 хоног үлдлээ.

Цар тахалтай энэ хэцүү цаг үеийг туулж буй монголчууддаа бага ч болов

сэтгэлийн илч өгч, тулааны албан ёсны эрхээ аль нэг телевизэд өгч, үнэ төлбөргүй хүргэхээр шийдвэрлэснээ дуулгая!

Монгол Улс мандан бадраг! Монгол хүн бүртээ эрүүл энхийг хүсье!” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
box sonirxogch(202.126.88.46) 2021 оны 05 сарын 12

neex sonirxol tatxaa bolison doo.nvdvvlne l biz ene xvv.xar tamxichin bolsiin gee biz de

0  |  0
Зочин(202.21.107.74) 2021 оны 05 сарын 12

Эр хүн.

0  |  0
Top