Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрхтэй болоод байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам,  2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2020.05.12-ны өдрийн байдлаар 30 эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцолбол:

2020 оны 05 дугаар сарын 7-ны өдөр Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс МУГТ Э.Бэхбаяр чөлөөт кг-д эрхийн болзол хангалаа.

Мөн тус тэмцээнээс эмэгтэйчүүдийн 62кг-д ОУХМ Х.Болортуяа олимпын эрхийн болзол хангаснаар чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор болсон.

Токио-2020 паралимпын тухайд хамгийн сүүлд буюу 2021.05.06-ны өдөр олон улсын пара хөнгөн атлетикийн холбооноос манай улсын нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин Токио-2020 паралимпын наадамд оролцох болзол хангасныг албан ёсоор мэдэгдсэнээр нийт 7 эрхтэй боллоо. Тодруулбал пара хөнгөн атлетикийн тамирчид болох Ц.Энхманлай, Д.Саруултөгс нар Токиог зорино.

Олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байна.

Биеийн тамир, спортын улсын хороо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(66.181.180.234) 2021 оны 05 сарын 12

Энэ пара гэдэгээ Их Спортоос тусдаа бичээч ээ.Гадаадад Пара чинь боловсролын салбартаа харьялагддаг эд шүү дээ. Хамт болохоор Монголын Спорт гэхээр нүдгүй амгүй, гар хөлгүй, сохор дүлий хүмүүс байдаг юмм шиг холилдож ойлгогдоод байна

0  |  0
Top