ДАШТ-д Монголын 17 жүдоч оролцоно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана.

Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө.

Өнөөдөр манай улсаас энэ удаагийн дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Будапештийн дэлхийн аваргад ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй бол Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.

Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдхүүнд

Эрэгтэй

1. ОУХМ Л.Өнөболд -60 кг

2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг

3. ОУХМ Ё.Басхүү -66 кг

4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг

5. Саейд Моллаей -81 кг

6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг

7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг

8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг

9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

1. МУГТ М.Уранцэцэг -48 кг

2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг

3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг

4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг

5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг

6. ОУХМ Б.Ганхайч -63 кг

7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг

8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top