Сонирхогчдын боксын ДАШТ Сербид болно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (AIBA) энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод явагдана гэж мэдээллээ.

ДАШТ аравдугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 6 хүртэл үргэлжилнэ.

AIBA-гийн Ерөнхийлөгч Умар Кремлев “Цар тахлын энэ хүнд үед бид эв нэгдэлтэй байж, тамирчиддаа тэмцээнд оролцох боломжийг нь олгох хэрэгтэй. Бид COVID-19-ийн эсрэг хийсэн бүтэн жилийн тэмцлийнхээ туршлагаар ДАШТ-ийг аюулгүй орчинд зохион байгуулж чадна. Манай AIBA холбоо хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгааг та бүхэн энэ тэмцээнээс харах болно. Үе болгоны дараа тамирчдын авсан оноог нээлттэй зарлаж байгаа. Цаашдаа ч дүрмийн олон өөрчлөлт хийх болно” гэж мэдэгдсэн байна.

Өмнөх ДАШТ 2019 онд ОХУ-ын Екатеринбургт болж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top